DH Technologies
anarCMS Үйлчилгээ Компани DHD .NET  
 

anarCMS-ийн тухай

anarCMS 0.4 Beta хувилбар гарсныг бид албан ёсоор зарлаж байна.

anarCMS буюу дэлгэрэнгүйгээр anarContentManagementSystem нь удирдан зохион байгуулахад хялбар, бүрэн динамик вэб сайт бүтээх, бүтээсэн вэб сайтыг удирдах боломжийг хэрэглэгчдэд олгодог цогц систем юм.

Ди Эйч Технологи ХХК гол нэрийн бүтээгдэхүүн болох anarCMS-ийг 2 жилийн турш тасралтгүй сайжруулан хөгжүүлж ирсний дараа 0.4 бета хувилбарыг албан ёсоор гаргаад байна.

anarCMS 0.3 хувилбар гасрнаас хойш тус системийг дотоодын томоохон компаниудын вэб сайтыг бүтээхэд хэрэглэж ирсэн бөгөөд дараах бүрдэл элементүүдийг шинээр оруулсан болно.

  • Удирдлагийн хэсгийн хэрэглэгчийн интерфэйс бүрэн шинэчлэгдсэн бөгөөд энэ нь хэрэглэгчид хүссэн үйлдлээ илүү хурдан хугацаанд хийх боломжийг олгох болно.
  • Илүү сайжруулагдсан файл менежерийн тусламжтайгаар тодорхой зөвшөөрөгдсөн эрхийн хүрээнд системийн хэрэглэгчид сервер лүү файл хуулах болон тэдгээрийг удирдах, хуулагдсан байгаа файлуудыг хуудас руу оруулах үйлдэл маш хялбар болсон.
  • Форм менежерийн тусламжтайгаар хэрэглэгч өөрийн хүссэн хэлбэрээр форм үүсгэн хэрэглэгчээс текст мэдээлэл болон төрөл бүрийн файлуудыг шууд и-мэйлээр хүлээн авах боломжтой болсон.
  • Хэрэглэгчийн хандалтын эрх илүү боловсронгуй болсон бөгөөд хандах эрхийг хэрэглэгч тус бүрээр эсвэл хэрэглэгчдийн бүлгээр бүлэг хуудас болон тухайн нэг хуудсанд тодорхойлох боломжтой болсон.
  • Хэрэглэгчийн бүртгэл болон нэвтрэлт: anarCMS нь анхнаасаа портал сайт хэлбэрээр биш дан агуулга удирдах чиглэлээр хөгжүүлэгдэж ирсэн юм. Харин 0.4 Betta хувилбараас эхлэн бид anarCMS-ийг илүү портал шинжтэй буюу гишүүнчлэлтэй сайтууд хэрэглэх боломжтой болгохоор ажиллаж эхэлсний анхны илрэл нь хэрэглэгч бүртгэх, нэвтрэх тусгай модулиуд юм. Цаашид бид онлайн форум санал хүсэлтийн дэвтэр зэргийг anarCMS-д оруулах төлөвлөгөөтэй байгаа болно. Мөн түүнчлэн системийн үндсэн агуулга удирдах модулиуд руу удирдлагийн хэсгээр дамжихгүйгээр хэрэглэгчид мэдээлэл оруулах, санал сэтгэгдлээ бичих боломжуудыг дараагийн хувилбарт оруулах юм.
 
 
 
 
Print