DH Technologies
anarCMS Үйлчилгээ Компани DHD .NET  
 

Ди Эйч Технологи ХХК

Анх Австри улсын Вена хотын Технологийн Их Сургуульд "Программ хангамжийн инженерчлэл, Интернэтийн тооцоолон бодох" чиглэлээр магистрантурт сурч байсан Л.Хүрэлбаатар, Америкийн Webster их сургуульд Олон улсын харилцаа, Эдийн засгийн хос мэргэжлээр суралцаж байсан Я.Дашдорж нар 2002 оны өвөл Ди Эйч Технологи ХХК-нийг үүсгэн байгуулсан.

Ди Эйч Технологи ХХК нь байгуулагдсан цагаасаа эхлэн Австри улсын Вена хотод төвлөрөн гадаад зах зээлийн судалгаа хийх, Австрийн компаниудтай хамтран вэб сайт, интернэтийн программ хангамж боловсруулах чиглэлээр дагнан ажиллаж байгаад 2004 оны 4 сараас эхлэн Улаанбаатар хотод төвлөрөн үйл ажиллагаагаа явуулж эхлээд байна.

Ди Эйч Технологи ХХК нь интернэт дээр суурилсан вэб сайт боловсруулах, зохион байгуулах систем, төрөл бүрийн бусад программ хангамжуудыг боловсруулан гадаад зах зээлд гаргах, дотоодын зах зээлд интернэтийн дагнасан үйлчилгээ явуулах байгууллагуудад мэргэжлийн зөвлөгөө үзүүлэх, сургалт зохион байгуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

Бидний зорилтот бүтээгдэхүүнүүдийн нэг болох anarCMS-ийн анхны хувилбарууд дотоодын зах зээлд хэдийн нэвтэрсэн бөгөөд бид одоо anarCMS, anarDesk, anarLiveHelp зэрэг бүтээгдэхүүнүүдийг гадаадын зах зээлд гаргахаар шамдан ажиллаж байна.

Дотоодын зах зээлд бид интернэтийн хэрэглээг дэмжих зорилгоор Banjig. Сүлжээ хэмээх бие даасан салбарыг ажиллуулж эхэлснээс хойш энэ маань өнөөдөр Монгол хэл дээрх хамгийн сайн зохион байгуулагдсан, арвин мэдээлэлтэй түүнчлэн олон төрлийн шинэлэг үйлчилгээг анхлан нэвтрүүлэгч вэб сүлжээ болоод байгаа билээ.

 

 
 
Print