DH Technologies
anarCMS Үйлчилгээ Компани DHD .NET  
 

Ди Эйч Технологи ХХК-д ажиллах

Ди Эйч Технологи ХХК нь шинэ сонин санаа, хийх бүтээх хүсэл эрмэлзлийг байнга дэмжин ажиллаж ирсэн. Доорх чиглэлүүдээр ажиллахыг хүссэн хэн бүхний өмнө манай үүд хаалга нээлттэй.

Вэб дизайнер

- Вэб дизайн, HTML хэлний мэдлэгтэй
- Macromedia Flash программ дээр ажиллах чадвартай
- Оюутан байж болно, хагас цагаар ажиллаж болно

PHP & MySQL программист

- PHP-д обьект хандалтат технологи ашиглан программчлах чадвартай.
- MySQL-тэй ажиллах чадвартай
- Linux төрлийн үйлдлийн системүүдийн дор хаяж анхан шатны мэдлэгтэй

Java программист

- Java Servlet, Java Applet ашиглах талаар маш сайн мэдлэг
- Java дээр сүлжээний программ бичих туршлага
- Java дээр график сан ашиглан тоглоом бичих үндсэн мэдлэг
- Java ашиглан гар утасны программ хангамж зохиох анхан шатны мэдлэг

C++, Game хөгжүүлэгч

- C++ хэлний маш сайн мэдлэг
- Visual Studio-тай ажиллах туршлага
- DirectX, OpenGL сан ашиглах талаар анхан шатны мэдлэг
- Multi Thread програмчлал болон сүлжээний програмчлалын талаарх үндсэн мэдлэг

Зураач, тоглоомын уран бүтээлч

- Зураг зурах авъяас
- Зургийн Adobe Photoshop программ дээр ажиллах чадвар
- 3D Max, Maya болон бусад 3 хэмжээст дүрслэлийн программууд дээр ажиллах чадвар

Баримтжуулагч

- Англи хэлний төгс мэдлэг
- Компьютерийн программ хангамжуудын хэрэглэх нэлээн сайн чадвар

Дээрх мэргэжлийн хүмүүс нь anarCMS, anarDesk, anarLiveHelp зэрэг системүүд мөн түүнчлэн гар утасны болон онлайн тоглоомууд хөгжүүлэх төслүүд дээр ажиллах болно. Хэрвээ та манай компанид тэргүүлэх технологууд ашиглан, дэлхийн хэмжээний программ хангамжууд боловсруулах багтай хамтран ажиллахыг хүсвэл өөрийн CV-г info@dhtech.com гэсэн хаягаар бидэнд ирүүлнэ үү.
Мөн танд асуух, тодруулах зүйл байвал холбоо барих хэсгээр орно уу!

 

 
 
Print