Google бол миний хувьд өдөр тутмын хэрэглээ. Зөвхөн хайлтын систем төдийгүй Google Adsense, Google Desktop, Google Sitemap, Google Toolbar, Google Map, Google Earth, Google News зэргийг би байнга хэрэглэдэг. Харин өнөөдөр Google Labs-ын вэбээр ороод цаашид байнга хэрэглэх олон шинэ зүйлс туршигдаж байгааг олж мэдлээ.
Google Labs нь шинэ үйлчилгээ, програм хангамжуудыг боловсруулан туршиж улмаар бэлэн боллоо гэж үзэх үед жинхэнэ ажиллагаанд хүлээлгэж өгдөг Google-ийн судалгааны хэсэг. Яг одооны байдлаар 10 гаран сонирхолтой төслүүд дээр тэд ажиллаж байгаа юм байна. Эдгээр төслүүд нь Google Labs-ийн бүтээгдэхүүн хэмээн нэрлэгдэх хугацаандаа олон мянган хэрэглэгчдээр туршигдан, тэдний санал бодлыг тусгаж улам сайжран боловсрогдон улам төгс төгөлдөр болдогоороо онцлогтой. Шинээр google-ийн ухаанта инженерүүдийн ажиллаж буй төслүүдээс хамгийн их таалагдсан хэдийг энд дурдахгүй байж чадахгүй нь.
Google Notebook:
Та Firefox дээр ажиллах жижиг хэмжээний өргөтгөл программыг татан суулгаснаар Firefox дээр вэб үзэж байхдаа вэбийн хүссэн хэсгээ өөрийн тэмдэглэлийн дэвтэрт хадгалах боломжтой. Мөн хайлтын үр дүнгүүдийг ч шууд хадгалах боломжтой. Өөрийн хадгалсан тэмдэглэлүүдээ нийтэд харуулж болно. Бас мэдээж бусдын нийтэд дэлгэсэн тэмдэглэлээс хайлт хийн үзэж болно. Хамгийн гол нь та яг вэб үзэж байхдаа вэб хөтлөгчөө орхихгүйгээр хүссэн зүйлсээ хадгалан авах боломжтой шүү. Үүнийг хэрэглэхийн тулд та мэдээж Google Account-тай байх хэрэгтэйг юу эс андах бэ.
Google Reader:
Мэдээ унших гэж олоэ вэб дамжиж цаг их алддаг. Харин Google Reader энэ талаар санаа тавьж эхэлжээ. Олон янзын эх сурвалжаас мэдээг нэгтгэн харуулдаг Google News гаргасан нь эдгээр залууст хангалттай санагдаагүй бололтой. Цоо шинэ үнэхээр хэрэгтэй зүйл гэвэл энэ болж таарах нь. Та өөрийн хайгаад олсон мэдээнүүдийг Google Reader рүү оруулан уншиж болохоос гадна хүссэн вэбдээ захиалга өгөн бүртгүүлэх эсвэл rss холбоосуудыг шууд нэмж болох бөгөөд эдгээрээс шинэ мэдээг цуглуулах ажлыг Google хийн. Та одоо тэнэх хэрэггүй Google Reader лүүгээ нэвтэрч ороод цугласан мэдээллүүдээ уншаад л болоо. Хэрэгтэй биш гэж үү...
Google Web Accelerator:
Мэдээж вэб хурдан үзэхийг хүсдэггүй хэн байх бэ. Нэг юм үзэх гэж хүлээгээд суучихдаг тамаа таныг ангижруулахаар Google-ийн залуус энэ бүтээгдэхүүнийг туршиж эхэлжээ. Та Win XP, Win 2000 SP3 юмуу түүнээс сүүлийн үйлдлийн систем IE 5.5+ эсвэл Firefox 1.0+ вэб хөтлөгчтэй бол энэ программыг татаж суулгаад үзээрэй. Танилцуулган дээр нь бичсэнээр бол хурдыг нэмэхийн тулд зарим контентыг урьдчилан кэйшлэх, Google-ийн серверээр дамжуулан өгөгдлийг дамжуулах гэх мэт маш олон арга хэрэглэдэг бололтой. Би суулгаад 1 цаг орчим болж байна, одоогоор ямар ч байсан 46 секунд хэмнэж өгсөн гэж гарч байна.
Google Spreadsheets:
Та одоо Excel хэрэглэгхгүйгээр шууд вэб хөтлөгчөө нээгээд ажиллах боломжтой болжээ. Өөрийн хүссэн газраасаа өөрийн ажилладаг хүснэгтэн мэдээллүүдээ засаж, шинээр үүсгэж ажиллах боломжтой вм байна. Миний хувьд үнэхээр таалагдлаа. Учир нь ижил төстэй бусад комданиудынхыг бодвол илүү хурдан ажиллаж байна лээ.
Дээрхүүдээс гадна Google Trends, Google Mars гэх мэт олон сонирхолтой төслүүд байна. Та өөрөө
Google Labs руу ороод сонирхоод үзээрэй.