Ойрын хэдэн өдөр миний компьютер удаан гэж жигтэйхэн бүр юм хийх ч сонирхолгүй болгож орхив. Уул нь үзүүлэлт нь боломжийн л эд. Тэгээд сая учрыг олох гэж үзэв, амжилтанд хүрэв.

Дашрамд хэлэхэд миний үйлдлийн систем Windows XP Pro Sp2.
Нэг хэсэг миний хатуу диск дүүрээд алингаа алдсан юм. Тэгээд өөр диск нэмж залгаад ажлын дискээ овоо зайтай болгосон ч удсан хэвээрээ л байлаа. Тэгэхээр нь Windows-ийн өөрийнх нь Disk Defragmenter ашиглан шинжилж үзэв. Тэгсэн жинхэнэ ноо нь харагддагийм байна. Учир нь диск дүүрэн үед хуулагдсан том файлууд зарим нь бүр 20 гаран мянган жижиг хэсгүүдэд таран байрлажээ. Ялангуяа байнга уншигдаж байдаг Google Desktop Search-ийн индекс файлууд ийм байх юм. Defragment хийхэд цаг их авах тэгээд ч дискний үлдсэн зай 10% хүрэхтэй үгүйтэй байгаа тул монголчлоод үзэхээр шийдлээ.
Нөгөө том файлуудаа өөр тийш нь хуулаад анхны хувилбарыг нь устгаад тэгээд хуулсаныгаа буцаагаал зөөчихлөө. Энэ учиртай яагаад гэвэл хуулах үед файл тэр чигтээ шинэ хоосон зайнд хуулагддаг бол зөөх үед зөвхөн тухайн файлын TOC буюу байрлалын мэдээллийг хадгалсан хэсэгт нь л өөрчлөлт ордог.
За тэгээд сүрхий том файлуудаа иймэрхий байдлаар нүүлгээд үзсэн хурд илт нэмэгдээд явчихлаа шүү. Тэгээд дээрээс нь зарим нэг тохиргоог хийлээ. Магадгүй та бүхэн мэдэхэд ч илүүдэхгүй л болов уу. Ямар ч байсан эдгээрийг хийснээр таны компьютерын хурд нэмэгдэх л болно.
1. Windows -ийн өөрийнх нь хайлтыг ашиглан файл хайх ямар удаан төвөгтэй байдаг гэж санана. Харин энэ байдлыг жаахан ч гэсэн дээшлүүлэхээр Windows дискний файлуудыг индекслэхээр оролддог. Та харин үүнийг хэрэглэх гээд нэг их хэрэггүй. Хэдийгээр индекслэдэг ч гэсэн удаан бас үр дүн нь бас л тааруухан. Түүний оронд
Google Desktop Search суулгачих тэгээд Windows дэх Indexing Service-ийг нь идэвхгүй болгочих. Ингэхдээ дискнийхээ шинж чанар буюу Properties хардаг хэсэгт байгаа "Allow Indexing Service to index this disk for fast file searching" гэсэн хэсгийн чагтийг авах хэрэгтэй.
2. Дээр миний хэлсэн аргаар эсвэл Windows Defragmenter ашиглан хааяадаа нэг дискэн дэх хаа хамаагүй тарсан файлуудаа нэг цэгцэлчихэж бай.
3. Онцын хэрэггүй л бол Windows эхлэхэд автоматаар эхэлдэг олон программуудаа зогсоо. Үүний тулд Run дээрээ msconfig гэж бичин Enter дараад гарч ирэх цонхны Startup хэсгийг нягтлан үзээрэй.
4. Эцэст нь зарим хүмүүс мэдэхгүй ч байж болох товчны хослолуудыг дурдая. Эдгээр нь компьютер хэрэглэх явцыг илүү хурдан болгоход тус болдог.
Windows Key + E = Windows Explorer нээнэ
Windows Key + D = Desktop харуулна
Alt+F4 = Тухайн ажиллаж байгаа программыг хаана
Ctrl + F4 = Тухайн програм дахь ажиллаж буй баримтыг хаана
F2 = Файлын нэр солих
F5 = Ихэнх тохиолдолд үзэж буй зүйлийг сэргээн харуулахад ашиглагдана
Alt + Tab = Ажиллаж буй программуудын хооронд шилжинэ
Alt + Shift = Тухайн ажиллаж буй программын системийн цэсийг харуулна
Компьютер маань гайгүй ажил хийж болохоор болсонд нь хөөрөөд нэг мэдсэн баахан юм биччихсэн сууж байна. Танд бага ч гэсэн нэмэр болвол болох нь тэрдээ.

Soyol Says,
Monday, July 24. 2006 at 19:42 (Link) (Reply)
hey Says,
Friday, August 25. 2006 at 15:01 (Reply)
Нараа Says,
Tuesday, August 29. 2006 at 17:28 (Reply)