5 сарын 26-нд Ubuntu-ийн вэбээр ороод 10 CD захиалсан хэд хоногийн өмнө шуудангаар ирлээ. 10 Ubuntu CDs (8 PC Edition, 1 64-bit PC Edition, 1 Mac Edition) гэсэн багцийг захиалснаар ийнхүү Ubuntu 6.06 LTS хувилбарыг авсан. Dapper Drake хэмээх код нэртэй энэ хувилбарын тогтвортой хувилбар нь гарахыг тэсч ядан beta-г нь татаж үзсэн нь үнэхээр таалагдсан юм.
Сүүлийн жилүүдэд Linux төрлийн үйлдлийн системүүд ахуйн хэрэглээнд Windows-ийн хаанчлалыг бага ч гэсэн хазайлгахаар тун идэвхтэй ажиллаж байгаагийн нэгэн маш амжилттай хэрэгжиж буй Ubuntu Linux төсөл юм. Энэ тархацын хувьд хамгийн гол маш энгийн байдал нь анх хэрэглэхэд л анхаарал татсан. Ялангуяа төхөөрөмжүүд автоматаар таньж буй байдал болон Windows дээр байдаг хэрэглэгчид хэрэглээд дассан олон үйлдлүүдийг маш хялбар хийж болж буй нь янзын. Өмнөх хувилбарын хувьд хэрэглэгчдийн хувьд зарим нэгэн маш ноцтой гэж болох алдаанууд байсныг энэ хувилбар зассан.
Жишээ нь Windows дискийг mount хийгээд оруулах үед энгийн хэрэглэгчийн эрхээр орсон үед хэрэглэгчийн хандах эрхээс хамааран хуулах асуудал маш төвөгтэй заавал shell-ээр орж su буюу хэрэглэгчээ сольж байж хийх гэх мэт энгийн хүмүүс яагаад ч ойлгож хийхээргүй зүйлс байсан. Миний хувьд Ubunut-г найз охиндоо анх үзүүлээд тэгээд OpenMN-ийн орчуулсан орчуулгыг ачаалаад Монгол болгоод харуулсан чинь манай хүн заавал өөрийнхөө notebook дээр бас суулгаж өг гээд.

Эхлээд чамд хэрэглэх зүйл байхгүй гэж цааргалсан боловч яалтачгүй суулгаад Windows-тэй нь Dual Boot хийгээд өгсөн харин манай хүн юм л бол Ubuntu рүүгээ орчихсон, хамаагүй хурдан юв гэчихсэн суудаг болсон. Харин заримдаа нөгөө хэрэглэгчийн эрхээс болоод файл хуулах, устгах үйлдлүүд болохгүй гэх мэт асуудал гарлаа гэхээр нь нөгөө дээрх байдлаар тайлбарласан битгий толгой эргүүлээд бай гэсэн.
Тэгэхээр энгийн хэрэглэгчид үйлдлийн системээс юу хүсдэг, яаж хэрэглэдэг түүнд нь Ubuntu Linux хэрхэн зохицож байгааг энэ жишээнээс бага ч гэсэн харж болох болов уу!
Мэдээж Windows олон жилийн турш зах зээлийг эзэлж байх үед түүнд зориулж олон маш чухал программууд зохиогдсон, тэр болгон нь Linux дээр ажиллах боломжгүй байдал нь олон хүмүүсийн хувьд Linux хэрэглэх сонирхлыг бууруулж байгаа. Нөгөө талаар Linux дээр том хэмжээний видео тоглоом тоглох боломжгүй байгаа нь хүүхэд, залуусын хувьд мөн сонирхлыг бууруулж байгаа.
Нөгөө талаар дэлхий ингэж ихээр даяарчлагдаж байгаа үед үйлдлийн системийн нэгэн хэвтэй байх гэдэг асуудал маш чухал. Өнөөдөр олон тооны Linux тархацууд ахуйн хэрэглээний үйлдлийн системийн зах зээлд өрсөлдөж байгаа бөгөөд тэдгээр нь бүгд хэдийгээр цаанаа Gnome, KDE гэх мэт программууд хэрэглэж байгаа ч гэсэн хэрэглэгчийн нүдээр өөр өөр харагддаг. Энэ нь хэрэглэгчдийн зүгээс сонголт хийх эргэлзээг төрүүлнэ. Монголд зөвхөн Ubuntu хэрэглэж байсан хүн гадаадад очвол ямар байх уу!?
Тэгэхдээ нээлттэй эхийн үйлдлийн системүүдийн хувьд ахуйн хэрэглээний салбарт ирээдүй байгаа гэдэгт би бат итгэдэг. Дэлхий даяар өөрийн дур сонирхлоор, оюун мэдлэгээ хурцлан програм хөгжүүлж буй олон мянган програм зохиогчдын хүч юутай ч зүйрлэшгүй. Зөвхөн Ubunut тархац бий болохын тулд 16000 орчим программууд нэгдэж ажиллаж байна гээд боддоо. Магадгүй програм болгоны цаана 1 ба түүнээс олон хөгжүүлэгчид байгаа гээд бодохоор хичнээн олон хүний хүч хөдөлмөр шингэж буй нь тодорхой. Үүн дээр тухайн программуудыг тогтвортой түвшинд очтол нь хэрэглэн тестэлж улам сайжруулахад тусалж буй олон сая хэрэглэгчдийн хүчийг ч мартаж болохгүй.
Монголын нээлттэй эхчид улам олон болж, дэлхийн мэргэжил нэгтэнгүүдтэйгээ хөл нийлүүлэн алхах болтугай.
RK Says,
Saturday, August 26. 2006 at 21:23 (Reply)
Sergelen Says,
Sunday, September 3. 2006 at 23:36 (Reply)
hujii Replied,
Monday, September 25. 2006 at 09:59 (Link) (Reply)