Санамсаргүй байдлаар сууж байгаад эгчийнхээ нэрээр Banjig гэсэн домайн бүртгүүлээд тэгээд түүнээс хойш вэб програмчлал руу улмаар вэб, интернэтийн бизнест илүү татагдан орох болсон тэр өдөр маань 4 жилийн ард үлджээ.
Энэ хугацаанд олон зүйл болж өнгөрлөө. Харин нэг л юм өөрчлөгдөөгүй, энэ нь миний өөрийн хийх юмсан хэмээн дотроо хичээнгүйлэн хүсэж, завтай үедээ яаж хийх тухайгаа бодон явдаг зүйлс маань. Эдгээрийн нэг нь bd.mn юм.
Миний өөрийн бодлоор bd.mn маань b2b, b2c & c2b утгаараа Монголын анхдагч цогц сайтуудын нэг. Хийх гэж удаан бодсон, хийхдээ ч нилээн удсан, харин одоо тэр хирээрээ удаан амьдраасай л гэж хүсэж байна даа.
Олон хүн надаас асууж байсан. Жишээ нь бид ямар нэгэн шинэ үйлчилгээ гаргахад ямар opensource бэ? гэж, мэдэхгүй хүн ойлгохгүй, багахан мэддэг нь андахгүй, гайгүй мэддэг нь дургүй энэ асуулт нэг талаар Монголын программ зохиогчид, ялангуяа вэб программистууд юу хийж байдаг ямар түвшинд явааг илтгэх мэт санагддаг.
Жишээ нь Banjig. Music гарахад жив жув гээд Yahoo! Launch байна гээд...

Yahoo!-ийн кодийг бид авчихав л гэж. Хм. Тэгэхдээ нэг зүйл үнэн нь харахад төстэй гэж.
Энэ бүхэнтэй нь холбоод ганц хоёр юм бичье гээд л. Ер нь бид аливаа шинэ үйлчилгээ гаргахдаа эхлээд боддог. Гадны ямар сайт руу манайхан яаж ороод яг юуг нь хэрэглээд байна гэж. Тэгээд нөгөө сайтаа судлана. Бас ижил төстэйгүүдийг нь харьцуулна. Тэгээд үйлчилгээ болгож болохоор юм гэж үзсэн үедээ нөгөөдүүлээ нэгтгээд, тэгээд Монголынхоо нөхцөлд тааруулж буулгаад нэг загвар гаргана.
За үүнээс хойш бол тэгээд программ зохиох ажил маш хурдан, ерөнхийдөө баазын бүтэц, хуудаснуудын дараалал болон бүтцийг гаргана. Тэгээд ерөнхий зүйлсийг нь базна, дараа нь багасгаад кодлоно. Хэсэгтээ л дотроо тестлэнэ. Мэдээж ажил дотроо хийсэн зүйлсээ svn-дээд л байна харин боллоо гэхээрээ ssh-дээд сервер лүүгээ илгээнэ.
Эхний хэсэгтээ бидний загвар хүмүүст хир таалагдахыг шалгаж, өөрсдийн хүрээллийн хүмүүсээр хэрэглүүлнэ, тестлүүлнэ. Ямар нэгэн ноотой зүйл ажиглагдвал засна. За гайгүй боллоо гэнгүүт эхний ээлжийн мэдээллүүдийг оруулж өгөөд л beta болгоод нээчихнэ. Мэдээж тэгээд үүнээс хойшхи нь алдаа засах, зарим боломжуудыг нэмэх гэх мэтээр.
Хамгийн гол нь ихэнх үйлчилгээнүүд маань үргэлж шинэ боломжуудаар баяжиж, программ нь ч байнга сайжирч байдаг.
За даа нэг иймэрхүү, гарчигаасаа жаахан хазайчихлаа тэгэхдээ зүгээрээ bd.mn ч энэ замыг дайрч өнгөрсөн, тэгэхдээ чамгүй удаан хугацаанд. Тиймээс нэрийг нь энд онцолчих шиг боллоо. bd.mn маань ч удахгүй магадгүй 2-3 сарын дараа бүр сайжрах биз дээ, газарзүйн болон бусад олон системүүд нэмэлтээр орж ирэх байх. За энэ ч яахав тэр үед нь л бичье.
Эцэст нь нөхөд минь ээ өнөө үе бол программ бичихэд бэлэн зүйлс олонтой сайхан цаг, тэгэхдээ л бага багаар өөрсдөө хийж явбал хэрэгтэй биш гэж үү. Үргэлж хүнээс бэлэн юм харж, эсвэл ажлаас шантарч, залхуурсаар байвал хөгжил холдоод явчих биш үү. Хэн нэгнийгээ юм хийхээр энэ ч заавал нэг газраас авсан даа гэж хардаж сэрдээд, нойроо хугаслаад байвал ядаргаа болох бишүү...

Guest Says,
Monday, October 2. 2006 at 13:42 (Link) (Reply)
Gehdee en biznyes lavlahyg chini haraad l oilgohgui baigaamdaa. Yagaad zaaval alibaba.com-toi iher yum shig adilhan huulj hiih gej? Yadaj toestei hiij bolnoshdee te. Oeoeorsdoeoe kodyg ni logikiig ni shineer bicheed bolchihson yum bol, neg dizayner saryn 400-gaar
Ene bol sain sanaany shueuemjlel bailaa.
Amjilt huesiye.
hujii Replied,
Monday, October 2. 2006 at 17:06 (Link) (Reply)
Анхнаасаа эхний ээлжинд хурдан гаргах хугацаагаа бодоод дизайныг ижил хийхээр шийдсэн. Бета түвшиндээ гаргаад өөрсдийн дизайн оруулна гэж бодсон.
Харин одоо хараад байсан бүр дасчихаад байгаа
Тэгэхдээ мэдээж солилгүй яах вэ, үгүй дээ л үндсэн хэлбэрийг нь үлдээгээд өнгөний шийдэл дээр өөрчлөх ч юмуу нэг тиймэрхүү өөрчлөлт ойрын үед хийгдэнэ.
baibulat Says,
Thursday, October 12. 2006 at 20:57 (Reply)
Хүжий "чи шүү".