Манай ажлын урд талбайг өнгөрсөн хавар шинэ зам тавиад янзын болгосон. Гэтэл намар нь буцаагаад сэт татаад бөмбөг хаясан мэт болгоод хаячих юм. Усны шугам шинэчлэн сольж буй нэрээр Улаанбаатар хотыг бараг бүхэлд нь ийм байдалтай болгоод хаясаныг та анзаарсан байхаа.
Үүнийг заавал ингэж нэгнийхээ өчнөөн мөнгөөр бий болгосон зүйлийг устгахгүй, сүйтгэхгүйгээр янзалчих арга чарга олддоггүй юм байх даа.
Намаржингаа үргэлжилсэн энэ их ажлын эхлэл нь их эрч хүчтэй байлаа. Учир нь эхлээд тэд нүх ухаад байсныг нь сэт цохьсон. Харин дараа нь шинэ шугам тавих болохоор ажлын талбар дээр хэн ч байхгүй.
19-д байдаг хадам аавын маань гараашны үүдийг дайруулаад ухчихсан одоо болтол хэвээрээ. Бүтэн сар гаран гадуур гараашинд мөнгө тавьж байгийм. Ийм хүн олон байгаа, тэгэхээр энэ чинь олон хүний хувийн эрх ашигт шууд нөлөөлж, шаталт үүсгэж байгаа хэрэг биш гэж үү!
Манай улс үнэхээр хөгжлийн чиг баримжаа, ямар нэгэн зүйлд чиглэсэн цэгц бодлого байхгүй гэдгийг мэднээ, тэгэхдээ л энэ нүх ухаж шугам солих ажил арай сэрүүдсэн хэрэг. Хичнээн их бүтээн босголтыг сүйтгэж, хичнээн их хүмүүсийн эрх ашгийг зөрчиж байна гээч.
Тэгээд ядаж байхад эхэлсэн ажлаа хэзээ дуусахаа тэд мэдэхгүй, утсаар ус хэзээ ирэх вэ гэж асуухад 7 хоногийн дараа гэсээр сар гаран болж байна гээд боддоо. Эрх ашгийг нь зөрччихөөд бас дээрээс нь мэхлэх нь зэвүү хүрмээр.
Өчигдөр зурагтаар нэг кино хальт үзлээ. Нэг өргөн чөлөөний газар доорх шугамыг засах гээд замыг 7 хоног хаахаар иргэдээс санал авах юм. Тэгээд иргэд нь үгүй гэвэл тэд яаж ч чадахгүй байх жишээтэй. Үгүй ингэдэггүй юмаа гэхэд нэг цаг хугацаатай, төлөвлөгөөтэйхэн шиг юмаа хийж болдоггүй юм байхдаа л гэж бодож суух юмдаа.
Тиймээ бид тамын тогооны үлгэрээр нэгнийгээ үргэлж доош татдаг гэх, бас ингээд харахаар тэрнээс долоон дор нэгнийхээ бүтээснийг ч юман чинээ бодохгүй сөнөөчихдөг улс юм байна.
Бид нар үнэхээр бүгдийг бүтээнэ чиг бас сөнөөнө чиг...
Ariuka Says,
Tuesday, October 24. 2006 at 13:49 (Link) (Reply)