Google Adsense-ээр дамжуулан өөрийн вэбийг ашиглаж мөнгө олох боломжтой гэдгийг та бараг гадарлах болов уу!
Тэгэхдээ яг хэрэглээд үр шимийг нь хүртсэн хүн Монголд хир олон байдгийг би мэдэхгүй. Магадгүй амтанд нь орчихсон хүмүүс ч байгаа л байх.
Анх би зүгээр туршаад үзье хэмээн хэрэглэж эхэлсэн, эхний удаа өдөртөө үсрээд 1$ олох маягтай байхаар нь нэг их тоосонгүй. Харин хэдэн сарын дараа өөрийн вэбийн хүн их ордог хэсгүүдийг ашиглан нилээд сайжруулалт хийсэн нь үр дүнгээ өгч эхэлсэн дээ. Улмаар өдөртөө 7$ орчим олдог болсон. Харин саяхнаас эхлээд 10$ хол гардаг боллоо.
Тэгэхээр сардаа 300 гараад 400 шахна гэсэн үг. Мэдээж энэ тоо маань цаашид улам нэмэгдэх болно гэдэгт итгэж байна. Ер нь blog нээгээд тэгээд Google Adsense мэтийн зүйлсийг ашиглаад амьдраад байдаг хүмүүс бас гадаадад их болжээ.
За тэгээд яаж Google Adsense ашиглаад мөнгө хийх тухай туршлагаасаа хуваалцая гэж бодлоо.
1. Юуны өмнө та
http://adsense.google.com хаягаар орон бүртгүүлнэ.
2. Тэгээд вэбээ танилцуулаад нэг форм бөглөнө. Сүүлийн үед Монгол хэл дээрх вэбийг авч хэлэлцэхгүй болсон тал ажиглагдаад байгаа шүү. Тиймээс эхлээд нэг англи эсвэл тэнд зөвшөөрөгдөх хэл дээрх мэдээлэл бүхий вэб бүртгүүлээд эрхээ нээлгэчихвэл зүгээр. Дараа нь нэг эрх авчихсан байхад өөр вэбүүд дээр тавихад асуудалгүй.
3. За тэгээд эрхээ авчихаад зааврын дагуу өөрийн вэбийн хүн их ордог хэсгүүдэд сурталчилгаа харуулах кодыг нь хуулж тавина.
4. Тэгээд таны вэб дээрх сурталчилгаа хир их харагдсан, түүн дээр хир их хүн дарснаас хамаараад Google-ээр сурталчилгаа явуулж буй компаниудын Google-д төлөх мөнгөний тодорхой хувийг та авах боломжтой болно. Яг хэдэн хувь гэдэг нь тодорхой биш, тэгэхдээ хүмүүсийн ярихаар 20:80-р хуваадаг гээд байгаа.
5. Цуглуулсан мөнгө тань 100$ хүрэнгүүт Google энэ мөнгийг танд илгээнэ. Тэгэхдээ илгээхээс өмнө таны хаягийг баталгаажуулж танд энгийн шуудангаар тусгай код ирдэг. Энэ кодыг оруулснаар та мөнгө авах боломжтой болно. Хэрвээ бүртгэл дэх хаягаа сольвол энэ үйлдэл дахин давтагдана. Хэрвээ та Монгол дахь хаяг өгсөн бол нэг их олон солих гээд хэрэггүй л болов уу. Учир нь энгийн шуудан энд иртлээ хир уддаг билээ.
6. За одоо та мөнгөө авах хаягаа баталгаажуулсан бол төлбөрийн чекээ хэрхэн хүлээж авах тохиргоогоо хийнэ. Энгийн шуудангаар эсвэл түргэн буухиа шуудангаар авч болно. Миний хувьд Монгол дахь хаягаараа DHL-ээр хүлээн авдаг. Энэ нь 7 орчим хоногийн дараа ирдэг бөгөөд, замын зардал гэж 28$ суутгаж авдаг юм.
7. Чек нь New York дахь CitiBank-наас мөнгөө гаргуулж авах ёстой байдаг. Би эхлээд яаж мөнгөө авнаа гэж их сандарсан. Тэгтэл азаар Монголд ХХБанк ийм үйлчилгээ хийдэг юм байна лээ. ХХБанк-д чекээ өгснөөс хойш 45 хоногийн дараа та мөнгөө ХХБанкнаас авах боломжтой болох бөгөөд 1%-ийн шимтгэл тооцогддог.
За нэг иймэрхүү дараалалтай даа. Та бүхэнд тус болно гэж найдаж байна. Одоо тэгээд хэдий хир мөнгө цугларч байгаагаа хараад л сууж байх хэрэгтэй болох нь дээ. Анхныхаа мөнгийг гар дээрээ авах гоё л юм байна лээ.
meesh Says,
Thursday, September 28. 2006 at 16:07 (Reply)
hujii Replied,
Saturday, September 30. 2006 at 13:09 (Link) (Reply)
Bayarsaikhan Says,
Monday, October 2. 2006 at 13:45 (Link) (Reply)
ene 300$ banjig.net deer tavigdsan adsense-ees olson moengoe baih tiimuu?
ttc admin Says,
Saturday, October 14. 2006 at 14:00 (Reply)
tsogoo Says,
Tuesday, October 24. 2006 at 06:09 (Reply)
hujii Replied,
Tuesday, October 24. 2006 at 22:07 (Link) (Reply)
Post office: 21
P.O.Box: 627
Ulaanbaatar, Mongolia
гээд бичихэд болно.
Suugii added this comment,
Thursday, January 4. 2007 at 12:31 (Reply)
baagii Says,
Tuesday, November 21. 2006 at 11:58 (Reply)
baagii Says,
Tuesday, November 21. 2006 at 12:02 (Reply)
jonbie Says,
Wednesday, December 6. 2006 at 20:11 (Link) (Reply)
yer n buh blog-ud tavichaad, bugd negniih deeree daraad baisan ch yahav de, mongolchuud maani l mungutei bolj baival..te?!
Enkhbat Says,
Tuesday, December 26. 2006 at 03:49 (Link) (Reply)
Bayarlalaa,
Naranbaatar Says,
Friday, March 2. 2007 at 22:56 (Reply)
baynaa Says,
Tuesday, March 20. 2007 at 22:21 (Reply)
khishgee Says,
Monday, March 26. 2007 at 15:14 (Reply)