Монгол-Японы төвөөс анх надад хичээл заах тухай санал болгохдоо хичээлийн агуулга нь Java "2 Enterprise Connectivity" гэсэн сэдвийг хамрана гэсэн юм. Заагдах зүйлсийнх нь дэлгэрэнгүйг үзсэн ч гэсэн энэ нь Java хэл нилээн гайгүй гадарладаг хүмүүст заагдахаар сэдэв байлаа. Тийм ч учраас сургалтанд хамрагдах хүмүүсийг Java хэлний мэдлэгтэй байх ёстой гэсэн шаардлага тавьж байгаа гэж ойлгосон.
Харин эхний хичээлийн байдлаар нийт бүртгэгдсэн хүмүүсийн 85% орчим нь ирсэнээс эдгээрийн 80% орчим Java үзэж байгаагүй гэсэн тул хичээл заах явцдаа вэбээр болон бусад боломжит хэлбэрүүдээр анхан шатны материал хүргэж байхыг зорьж байгаа билээ.
4 дэх долоо хоногоос эхлэн лаборатори орж эхлэх тул та бүхэн энд тавигдах материалуудын дагуу аль болох өөрөө бие даан хичээл зүтгэлтэйгээр Java хэлний үндсэн мэдлэг олж авахыг хүсэж байна.
Дараах номнуудыг бие даан судална уу!
-
Getting Started With Java
-
Learning Java