Вэб хийдэг хүн болгоны толгойны өвчин бол вэбээ хэрхэн хурдан нээгддэг болгох бэ гэсэн бодол. Энэ өвчингөөс гарахад тань бага ч болсон тус болох болов уу гэж бодоод үүнийг бичиж байна.
Вэб удаан нээгдэх асуудлыг ерөнхийлөн 3 хувааж болно.
1. Таны интернэт холболт удаан
2. Таны сервер байрлаж буй газрын болон таны вэбийг үзэж буй газрын хоорондох интернэт сүлжээний урсгал бага буюу удаан
3. Таны серверийн ачаалал ихэдсэн, ялангуяа динамик вэб сайтуудын хувьд
Эхний 2 тохиолдол нь яах аргагүй мэдээлэл дамжих явцад гарч буй бэрхшээл учраас дамжуулах мэдээллийг аль болох бага байлгахыг оролдох хэрэгтэй гэсэн үг. Мэдээж зурагнуудаа вэбэд зориулан физик хэмжээг нь багасгах, олон зураг нэг хуудсанд оруулахгүй байх гэх мэтчилэнгээр аргууд хэлж болно. Харин физик утгаар нь багасгаж болохгүй текстийг яах бэ гэдэг асуудал гарч ирнэ. Жишээ нь миний блогийн нүүр хуудас төдийлөн их зураггүй атлаа хэмжээ нь 60 K орчим болж байна. Та
энд дарж дэлгэрэнгүй тайланг харна уу. Энд байгаагаас HTML, Javascript, CSS зэрэг нь бүгд текстүүд, тэгээд бас чамгүй хэмжээ эзэлж буйг та анхаарсан байх.
Continue reading "GZIP ашиглан вэб нээгдэх хурдыг хэрхэн нэмэгдүүлэх тухай"