Нилээн дээрээс бодож явсаар байгаад амжихгүй байсан. Харин өчигдөр өөрийнхөө блог дахь PHP-тэй холбоотой бичлэгүүдэд бичсэн хүмүүсийн сэтгэгдэлийг хараад нэг зүйл бодлоо. Ингээд ганцаараа чалчаад суухын оронд аль болох олон хүнийг нэгтгээд хамтын хүчээр нэгэн зүйл хийвэл илүү олон хүн үр дүнг нь хүртэх нь гарцаагүй гэж.
Тэгээд өдөр ажлынхаа завсраар
Drupal-ыг жаахан туршаад үндсэн шаардлагуудыг хангаж байсан, бас ч үгүй энгийн атлаа их боломжтой код бүхий, аюулгүй байдлын талаасаа бас гайгүй санагдаад саяхан бүртгүүлсэн байсан
phpmn.org домайнд тохируулаад бага зэрэг янзлаад тавьлаа.
Хэрвээ та PHP сонирхдог бол энэ сайтаар ороорой. Зөвхөн ороод зогсохгүй мэддэг чаддагаа хүмүүстэй хуваалцаарай гэж уриалж байна. Бид цөөхүүлээ ч гэсэн цөөхөн гэдэг үг нь зөвхөн жижиг гэдэг сул талаасаа гадна, илүү шалмаг, хурдан гэсэн маш чухал утгийг агуулж болохыг сануулах нь илүүц буйзаа. Нэгдэцгээе, нэгдээд илүү шалмаг хөдөлцгөөе!