Блог судалж эхлээд 2 жил гаран болж байна аа. Тухайн үедээ Blogger.com-ийг Google худалдаж аваад тэгээд Typepad гэх мэт төлбөрт үйлчилгээнүүд ч ид гаарч байсан үе юмуу даа. Монголчуудад зориулсан Blogger.com шиг сайт хийх юмсан гэж мөн ч удаан бодож байна.
2 жилийн өмнө Монголчууд маань төдийлан блог мэддэггүй байсан. Зарим нэгэнд нь тайлбарлаад ч гэсэн ойлгодоггүй байсан. Харин одоо блог, блогдох гэсэн ойлголт маань Монголчуудын дунд түймэр мэт хүчтэй дэлгэрч буй нь нөгөө өмнөх бодлоо бодитой болгоход хүчтэй нөлөөлж байх шиг байна.
Хамгийн гол нь миний бодлоор Монголчууд өөрсдийнхөө хийсэн юмыг анхнаас нь өөрсдөө хийгээд явахад тодорхой хэмжээгээр бид бүтээгээд байна гэсэн сэтгэхүй нь нэмэгдэх ёстой. Яг үүнийг л би блог дээр батлахыг хүсэж байна.
Учир нь яг одоо нөгөө хүчтэй түймэр маань blogger.com дагаад taniiner.blogspot.com гэсэн замаар асч буй нь нөгөө л анхнаасаа гадны юм хэрэглээд дасчихдаг сэтгэхүйг батжуулах вий дээ. Уул нь интернэтийн ертөнцөд өөрийн блогоо үүсгээд явах өчнөөн боломж бий. Харин манайхан blogger.com л хэрэглээд байгаа. Хэрэглэгчийн сонголтыг үгүйсгэх нь утгагүй тэгэхдээ энэ сонголт нь нэгнийгээ дагах байдлаар хийгдэж байгаад гол нь байна.
Тиймээс нэгэнт ингээд дагаад явчихдаг юм бол яагаад анхнаас нь Монгол бүтээгдэхүүн, Монгол брэндээр дагуулж болохгүй гэж. Энэ л миний яараад байгаа шалтгаан. Тэгэхдээ зүгээрээ энэ сардаа багтаад бид гал их асахаас өмнө амжих байх гэж найдна.
Одоо блогдож байгаа Монгол блогчид маань ч гэсэн энэ талаар нэгийг бодно биздээ. Бидний гаргаж ирэх шийдэл ямар ч байсан дэлхийн хэмжээний байх болно гэдгийг амлая.
gm Says,
Friday, November 3. 2006 at 05:36 (Link) (Reply)
bayarsaikhan Says,
Friday, November 3. 2006 at 10:43 (Link) (Reply)
Negent uuriiguu delhiid batalchihsan uilchilgeenuud baihad biz zaaval yagaad duiraimal udur bolgon uurchilgduj shinechlegdej evderch zasvarlagdaj baidag togtvorgui uilchilgeeg ni songoh yostoi yum bee tee? zaaval undeserheg uzel gargana geed.
Yu geh geed baina geheer busdiin hiisniig duiraigaad zaaval Mongol huulbariig ni hiih ni chuhal bish, harin hamgiin gol ni busdaad ontslogo, chanartai, humuusiin itgeliig olson l yum hiih heregtei.
za tegeed amjilt.
hujii Replied,
Friday, November 3. 2006 at 11:24 (Link) (Reply)
Аан нөгөө талаараа мэдээж бидний хувьд бизнесийн ашиг сонирхол байгааг нуугаад байх зүйл үгүй. Үгүй бол хамаг цаг заваа бараад юм дуурайж хийгээд байна гэдэг утгагүй хэрэг.
Ямар ч байсан хүний сонирхол эрхгүй татахаар юм гаргана аа.
Lunar Says,
Friday, November 3. 2006 at 12:57 (Reply)
bayarsaikhan Replied,
Friday, November 3. 2006 at 15:33 (Link) (Reply)
Minii huvid, hereglegchiin zugees avch baigaa uilchilgee maani Mongol baina uu, amerik baina uu hamaa alga. Mongol ni baival buur l sain biz. Tegeed ch ted nar hiilee geed gadniihnii hiisen bolgoniig Mongoloor DAHIJ hiih ch shaardlagagui. Herev hiivel iluu bish yumaa gehed, dutuugui chanartai hiih.
Tiim bolhoor "SHINELEG SANAA" yu yunaas chuhal. Tyehnikiin chadvaraar bid henees ch dutahgui hiij buteej chadna gej bodoj baina, bidnii dutaad baigaa yum alga manaihnii hiij buteej baigaa zuilsiig harahad.
Хишгээ Says,
Monday, November 6. 2006 at 15:51 (Reply)
Ганбаатар Says,
Wednesday, November 8. 2006 at 23:12 (Reply)
Таны хийх блоггер Дэлхийн жишигт хүрч болох хэдий ч Google-тэй эн зэрэгцэхэд арай л шагай дутах болов уу.
Одоо монголчуудын тэр блогмн-ийг нэг өглөө л сэрвэр нь унахад олон жилийн сайхан бичлэгүүд сэтгэгдэлүүдийнхээ хамтаар салхинд хийсэх бий дээ гэж бодогдохгүй байна гэж үү.
Харин Хүжийд хандаж хэлэхэд монгол хүн хийж чадна гэдгийг үзүүлэхийн тулд цоо шинэ зүйл сэдвэл ямар вэ гэсэн санал тавья. Түүнээс адилхан блог бичдэг програм гаргаад нээх амжилт олохгүй болов уу гэж нөхөрсөгөөр зөвлөе доо.
Anonymous Replied,
Saturday, November 18. 2006 at 21:59 (Reply)
БлогМН.Нэт Replied,
Saturday, March 24. 2007 at 03:23 (Link) (Reply)
Baagii Says,
Monday, November 27. 2006 at 12:48 (Reply)
oyunbodol Says,
Monday, March 26. 2007 at 19:06 (Reply)
harin ter zuvhun blogger-g ch bas mongol hel deer orchuulchuul yahav de.
minii bodloor, undeserheg baih, bas hamgiin chanartai zuvhun yahoo, google-g heregleh geheesee iluu, english-r blog hutluud yavaad baidgui busad hoich hereglegchid, blogchidodoo bolomjuudiig neej uguh n chuhal bh a.
blogmn bolon tand mash TOM amjilt husiye.
Бааска Says,
Wednesday, March 28. 2007 at 22:26 (Reply)