Саяхан Токио-д
Asocio Summit 2006 - д оролцсон юм. Тэгээд тэнд 2 дахь удаагаа Вьетнамын программ хангамжийн компанийн хүмүүстэй уулзлаа. Өмнө нь Хятадад нэг Вьетнам компанийн менежер залуутай танилцаж байсан юм. Тэр залуу маань ч энэ удаа Токиод компаниа төлөөлөөд ирж. Тэнд ирсэн компаниудын ихэнх нь ойролцоогоор 200-400 хүнтэй, нилээд нь өөр том IT компаниудын outsourcing чиглэлд дагнан ажиллаж буй салбар компаниуд нь байлаа.
Ер нь outsourcing чиглэлд Вьетнамууд амжилт гаргах ирээдүй маш их байгаа гэсэн ойлголт авсан байсан тул тандах зорилгоор тэдэнтэй нилээд дотнослоо. Харахад 30 дөхөж яваа болов уу гэмээр овор багатай голдуу 40 дөхөж буй насны, англиар бараг Вьетнам аялагагүй шахам ярьдаг залуус байна. Ихэнх нь компанийхаа CEO эсвэл өөр томоохон албан тушаал хашдаг хүмүүс. Энд зөвхөн Вьетнамын компаниуд биш мөн VINASA холбооныхон нь ч ирсэн байлаа. VINASA нь тус улсын IT компаниудын холбоо юм. Энэ холбоог маш амжилттай үйл ажиллагаа явуулж буй гэж үздэг.
Эхний өдрүүдэд нилээн олон Вьетнамуудтай танилцаад нилээн зүйл шалгаагаад авлаа. Нөгөө алдартай FTP Corporation-ийх нь ч тухай асуулаа. Түүгээрээ бусад нь их бахархангуй ярих юм. Анх удаа IT-ийн хувийн сургууль байгуулах эрх саяхан авсан FPT гэдэг нь Food Processing Technology байгаад одоо харин Financing Promoting Technology болсон гээд л. Ихэнх хүлээн авалтууд дээр анзаарагдсан зүйл нь тэд нэг их дан дангаараа хүмүүстэй уулзаад байхгүй, ихэнхдээ бөөнөөрөө л байгаад байх. Ер нь бол дор дороо зөвхөн outsourcing-аар дагнаж ажиллаж буй копаниуд шүү дээ уул нь.
За тэгээд хамгийн их гайхшруулсан зүйл нь сүүлийн өдөр Yokohama-д болж байсан Embedded Technology 2006 үзэсгэлэнг үзэж яваад Японы
JETRO байгууллагийнхан тусдаа талбай аваад тэгээд тэндээ Вьетнамын компаниудын танилцуулгыг эгнүүлчихсэн сурталчлаад зогсож байх юм. Тэгтэл ер нь Японы зүгээс Вьетнамыг нилээн анхааран үзэж байгаа бололтой. Хоёр талын харилцааг гүнзгийрүүлэхэд VINASA ч нилээн чухал үүрэгтэй ордог болох нь анзаарагдсан.
Вьетнамуудын хувьд хүн амын хувьд 85 орчим сая, монголын дэргэд их ч гэсэн бүр тийм ч их бас биш юм, харин гадныхна сонирхлыг татах хамгийн гол хүчин зүйлсийн нэг нь хүмүүсийнх нь чармайлттай ажиллах шинж юмуу гэж бодлоо. Боловсон хүчний хувьд тийм их хангалттай биш ч чадвартай мэргэшсэн боловсон хүчинтэй болохын тулд гадаадаас сургагч багш нар олноор нь ажиллуулах сонирхол ихтэй байдаг юмуу даа, их сургуулийнхаа системийг бүгдээрээ муулангуу аястай төгсөж ирсэн хүмүүстэй дор хаяж 6 сар зууралдана гээд л.
Би аль болох өөрийн анх шууд төрсөн сэтгэгдэлээ бичихийг оролдлоо, үүнийг уншигч та ямар нэгэн дүгнэлт хийнэ биздээ. Цаашид ASOCIO Summut 2006-ийн үеэр төрсөн өөр сэтгэгдэлүүдээ хэсэглэн блогдоо оруулах болноо.
a Says,
Wednesday, January 17. 2007 at 22:28 (Reply)