Banjig.Net дээр Блог хийж байгаа тухай өмнө ярьж байсан. Энэ маань хараахан бэлэн болоогүй байгаа. Харин бид шинээр Банжиг Мэдлэг хэмээх үйлчилгээг бий болголоо. Та
http://ask.banjig.net хаягаар орж үзээрэй. Ерөнхий зарчимын хувьд Yahoo! Answers-ийн клон гэж ойлгож болно. Yahoo! Answers-д байдаг үндсэн боломжуудыг бараг 80%-тай оруулсан. Тэгэхдээ бид Banjig.Net-ийн болон Монгол хэрэглэгчдийн онцлогт тохируулж олон зүйлийг өөрчилсөн. Жишээ нь энд хэрэглэгч бүр зөвлөгөө оруулах боломж, оноо авахын хирээр Банжиг Дансандаа нэгж хуримтлуулах боломж гээд олон зүйлийг нэрлэж болно.
Хөгжүүлэлтийн явц ерөнхийдөө beta түвшинд гэж ойлгож болно. Зарим төлөвлөсөн боломжууд жишээлбэл, булхайг илчлэх үйлдэл, хэрэглэгчийн асуулт сунгах болон хаахтай холбоотой үйлдлүүд, шошгийн хэрэглээ, сэтгэгдэл оруулах хэсгүүд локалаар туршигдаж байгаа бөгөөд ойрын өдрүүдэд үндсэн сайтаар дамжин туршигдаж эхлэнэ. Тэгэхлээр Банжиг Мэдлэг үйлчилгээ маань дахиад 7-10 хоног болоод бүрэн хэмжээгээр ажиллаж эхлэнэ гэсэн үг юм.
Банжиг Мэдлэг үйлчилгээг нээсэн хамгийн гол шалтгаан нь Монголчууд харилцан мэдлэгээ солилцож бие биедээ туслах явдал юм. Одоо монголчуудын түгээмэл хэрэглэдэг форум нь энэ хэрэгцээг хангахдаа туйлын учир дутагдалтайгаар барахгүй цөөн хэдэн Монголчуудыг маань хэрүүлчин болгож дуусгаад байгаа мэт санагддаг.
Харин Блог болохоор олон асуудал нэг доор төвлөрч чадахгүй нэг асуултад олон хүн шууд хариулах боломжоороо учир дутагталтай.
Yahoo! Answers мэтийн том сайтуудыг Монголчууд хэрэглээд нэгнийхээс асуултанд хариулна гэдэг худлаа. Тиймээс бид Банжиг Мэдлэгийг нээсэн.
Одоогоор Блог, Номын өргөө, Ажлын зууч үйлчилгээнүүдийг шинээр нээхийн зэрэгцээ хуучин үйлчилгээнүүдээ улам сайжруулах ажил хийгдэж байна. Номын өргөөний хувьд ямар ч зүйлийг дуурайхгүйгээр цоо шинээр хийнэ. Youtube энэ тэрийн зарим боломжуудаг тусгах асуудал гарах байхаа.
За за ойрд юу хийж байгаагаа нэг бичмээр санагдаад бичлээ. Уул нь Блог маань бэлэн болчихвол иймэрхүү зүйлсийг хувийн блог руу биш хөгжүүлэгчдийн блог болгоод салгамаар л байна. Яг одоо би Блогийг дуусгаад тэгээд http://hujii.bblog.mn хаягаар ороод анхныхаа бичиглэлийг хийх мөчөө тэсэн ядан хүлээж байна.
Очирхуяг Says,
Friday, January 5. 2007 at 21:46 (Link) (Reply)