Би PHP хэрэглэж эхлээд 6 жил болж байна. Энэ хугацаанд ихэнх зүйлсийг өөрөө бие даан үздэг байлаа. Анх FrontPage хэрэглэдэг байв, дараа нь Dreamweaver. Эдгээр нь HTML засварлагчид тул дунд нь PHP код бичихэд ядаргаатай санагдаж эхэлсэн.
Тэгээд ч сүүлдээ гараараа шууд бичихийг илүүд үздэг болоод сүүлийн 3 жил
EmEditor хэмээх маш чадварлаг засварлагчийг хэрэглэлээ. Үүнд бол үнэхээр өөлөх юм байхгүй. Хамгийн гол давуу талууд нь ажиллахдаа маш хурдан, Юникод бүрэн дэмжинэ, кодыг програмччлалын хэл, төрлөөс нь хамааруулж өнгөөр ялгах чадвар нь маш сайн, олон файлаас зэрэг хайх, түүнчлэн хайлтын үр дүнг тодруулж харуулах нь гайхалтай. Тэгээд мэдээж мөрийн дугаар, шугам, тохируулгыг хадгалах боломж гээд маш олон боломжуудтай. Тэгэхдээ нэг гэм нь үндсэн зориулалт нь ерөнхий зориулалтын засварлагч тул анхлан суралцагч, эсвэл бэлэн код гүйцээгч боломжтой хэрэгслүүд ашиглаад заншсан, эсвэл HTML код шууд бичихдээ маруухан хүмүүст бол тийм ч сайхан эд биш санагдах байх.
Хэдийгээр би одоо томоохон төслүүд дээр PHP код бичихэд төдийлөн хэрэглээд байдаггүй ч ажил дээрээ бүх хүмүүсээ зөвхөн энэ засварлагчийг ашиглуулдаг. Түргэн хугацаанд засах PHP файлуудтай ажиллахдаа ч хэрэглэдэг.
Харин одоо би ZendStudio хэрэглэдэг. Яагаад ингэх болсноо та бүхэнд хүргэхийг хичээлээ.
Zend нь PHP дээр суурилсан олон төрлийн бизнес хийдэг гэдгийг та бүхэн мэдэх байх slogan нь хүртэл
The php company гэж байгаа. Та бүхэн магадгүй өөрснөө анзаардаггүй боловч ихэнх нь Zend-ийн бүтээгдэхүүнийг хэрэглэж байгаа. Энэ нь ихэнх PHP тэдний алдартай бүтээгдэхүүнүүдийн нэг болох Zend Optimizer нь ихэнх Apache серверүүд дээр ажиллахаар тохируулагдсан байдаг.
За энэ ч яахав гол яриандаа оръё. Эхэн үедээ EmEditor дээр ажиллах үед ялангуяа бага хэмжээний төслүүдийн хувьд энэ нь боломжтой байлаа. Харин том төслүүд дээр ажиллах үед улам хэцүү болж эхэлсэн. Маш олон файлууд, тэгээд санамсаргүй нэг алдаа гаргачихдаг. Нөгөө алдаагаа Debug хийх боломжгүй учраас олох гэдэг бөөн цаг алдсан хэрэг болдог.
Ингээд илүү олон файлтай зэрэг нэг төсөл байдлаар ажиллах боломжтой засварлагч хайж эхэлсэн билээ. Дээхнэ үед хальт сонирхоод Юникод дэмжихгүй учраас гологдсон PHPEditor гэх мэт программуудаа эргэж нэг үзлээ нөгөө л бахь байдгаараа. Тэгэж байгаад ZendStudio-г юу ч гэсэн туршаад үзье гэж шийдлээ. Одоогоос бараг 8 сарын өмнө юмуу даа тэр үед бид
Banjig.Net дээр маш их өөрчлөлт оруулж хуучин кодуудаа нийтэд нь хянаж өөрчлөхийг нь өөрчилж байсан тул бушуухан нэг гайгүй засварлагч, гайгүй хөгжүүлэлтийн орчин олж авахыг үнэхээр их хүсэж байлаа.
Хамгийн анх төслийг маш ухаалгаар зохицуулж байгаа, мөн Юникод дэмждэг нь таалагдав. Дараачийн ээлжинд тухайн төсөлд орсон бүх файлуудыг анализ хийн код бичих явцад ухаалгаар гүйцээх, хувьсагчдыг зөв байранд байрлуулах тал дээр туслаж байгаа нь таалагдлаа. Тэгээд эцэст нь хамгийн чухал гэж болох зүйл нь ZendStudio-ийн нэг хэсэг болгох ZendStudioServer-ийг суулгаад жинхэнэ ид хавыг нь мэдэрсэн дээ.
Та PHP кодыг яг бодитой ажиллаж байх үед нь зайнаас debug хийх боломжтой гэж төсөөлдөггүй байсан байх. Зарим засварлагчид кодыг синтакс түвшинд нь шалгах, debug хийх боломжтой байдаг ч зайнаас шууд бодитойгоор debug хийж чаддаггүй.
Тэгвэл ZendStudio-г ашигласнаар энэ боломжийг маш амархан хэрэглэх боломжтой болдог. Таны вэб хөтлөгч дээр ZendStudioToolbar суух ба та тэнд байх debug товчийг даран өөрийнхөө вэбийнхээ алдааг хүссэнээрээ нарийвчлан шалгах боломжтой болно.
Мэдээж дээр дурдсан бүхэн бүх боломж нь биш ZendStudioClient нь PHP Documentor, WSDL Generator, Code Analyzer гээд олон чухал хэрэгслүүдээс гадна төслийнхөө файлуудыг шууд CVS, SVN сервер лүү илгээх болон файлыг шинэчлэн авах боломжтой. Мөн 5.0 хувилбараасаа эхлээд CodeFolding буюу хэсэг ижил чанартай кодыг нэг багц болгон нугалах боломжтой болсон.
Та үнэхээр жинэхэн утгаар нь PHP төсөл дээр ажиллаж, жинхэнэ чанартай кодыг хурдан хугацаанд гаргах боломжтой болно.
Магадгүй Монгол хүмүүсийн бүрэн өөрсдийн гараар бүтээн бий болгосон хамгийн том PHP төсөл гэж болох Banjig.Net-ийн бүхий л кодыг ZendStudio ашиглан хөгжүүлдэг.
Та бүхэн ч гэсэн туршаад үзээрэй. Танд заавал таалагдах албагүй, учир нь хүн бүхэн ижилхэн зүйлийг хийдэггүй, тэр хирээрээ хүсэж байгаа зүйлс нь ч өөр байдаг хойно. Тэгэхдээ ямартай ч амжилт хүсье. Монголын PHP-чингүүд илүү олон болж, илүү чанаржих болтугай!

moogii Says,
Saturday, August 5. 2006 at 20:11 (Reply)
Жаргал Says,
Thursday, September 14. 2006 at 16:29 (Link) (Reply)
Aagii Says,
Saturday, September 23. 2006 at 07:32 (Reply)
hujii Replied,
Monday, September 25. 2006 at 09:55 (Link) (Reply)