Нилээн дээр
Capital JC-ийн тухай блогдоо бичиж байсан. Харин хэд хоногийн өмнө буюу 2007 оны 1 сарын 12-нд би албан ёсоор гишүүн болж гишүүнийхээ татварыг төлж, гишүүний батламж болох JCI-ийн энгэрийн тэмдэг, Capital JC-ийн таних тэмдэг гэж болох час улаан зангиаг хүлээн авлаа.
Capital JC байгууллага маань жил бүрийн 1 сард Tax Party хэмээх арга хэмжээг зохион байгуулж энэ арга хэмжээний үеэр гишүүд нь тухайн жилийнхээ татварыг төлж, мөн шинээр албан ёсоор элсэж буй гишүүдээ хүлээн авах ёслол зохион байгуулдаг юм байна. Мэдээж Tax Party-ний үеэр гишүүдийн удирддаг компаниудын бүтээгдэхүүнээс бүрдсэн шагналтай азийн сугалаа шалгаруулах, 2007 оны шинэ ерөнхийлөгч ирэх оныхоо төлөвлөгөө танилцуулах гээд олон арга хэмжээ болдог.
Үүнээс гадна Capital JC-ийн төлөвлөгөөт ажлууд, гишүүдийн зураг, төрсөн өдөр, компаниудын танилцуулга агуулсан Table Planner, мөн Capital JC-ийн төлөвлөгөөт ажлын агуулсан том хуанлиг гишүүн бүрт бэлэглэсэн.
Энэ үйл ажиллагаа надад үнэхээр их таалагдсан болохоор энд бичихгүй байж чадсангүй. Гишүүний татвар нэртэй боловч энэ мөнгийг төлөхдөө яагаад ч юм их баяртай байлаа. Үнэхээр миний амьдралдаа хамгийн баяртайгаар төлсөн татвар энэ болов уу...