Нилээн хэдэн жилийн өмнө нэг курсын ажил дээр
Google SOAP Search API ашиглаж нэг програм бичих хэрэгтэй болоод анх үүнийг хэрэглэж байлаа. Тухайн үедээ Servlet, JSP ашиглаад хийж байсан санагдана. Дараа нь PHP дээр нэг хийгээд Banjig.Net дээр ашиглаж байсан боловч өдөрт хайлт хийх хязгаар нь 1000 тэгээд ч заавал Google өөрөө байхад тийм юм хийгээд яахав гээд орхиж байсан.
Google SOAP Search API маань SOAP ашиглан Google-ийн серверт тусгай бүртгүүлсэн API Key-ээр хандан хайлтын үр дүнг аваад түүнийг хүссэн хэлбэрээрээ хүссэн газраа харуулах боломж олгодог байлаа. Харин сая вэбээр нь зочилтол
AJAX Search API гэдэг нөхөр гарч ирсэн тул 2006 оны 12 сарын 5-наас эхлэн нэмж SOAP Search-д зориулж API key олгохгүй харин хуучин авсан байсан хүмүүсийн хувьд энэ үйлчилгээ хэвээр үлдлээ гэсэн мэдээлэл байх юм.
Ойрд Google-ээр гүнзгий яваагүй болоод тэрүү их сонирхоод үзлээ. Үнэхээр AJAX Search API маань илүү юмаа. Зөвхөн AJAX ашигласан гэдгээрээ биш хамгийн гол нь хайлтыг Вэб, Мэдээ, Блог, Локал мөн Видеоноос нь хүртэл хийх юм байна. Мэдээж нэгэнт AJAX тул ирсэн үр дүнг хүссэнээрээ загварт оруулаад харуулж болох нь ээ. Үнэхээр хальт харахад их таалагдлаа.
Ойрын үед Banjig.Net дээрх зарим үйлчилгээнд үүнийг нэгтгэхээ шийдлээ. Тэгж байгаад болохоор нь блог руугаа шийдэл энэ тэрээсээ хуваалцаж бичнэ ээ.