Банжиг Мэдлэг хэмээх үйлчилгээ нээгээд 3 сар орчим болж байна. Бид анхнаасаа энэ үйлчилгээг нилээд хэдэн чиглэлээр ажиллуулахаар төлөвлөсөн байсны зөвхөн эхний хэсэг нь болох асуулт хариулт, зөвлөгөөний хэсэг байсан юм.
Харин энэ удаа бас нэгэн чухал хэсэг болох Бүтээлүүд хэсгийг нээлээ. Энэ хэсгээр гишүүд өөрсдийн гар дээр байгаа өөрийн хийсэн дижитал хэлбэрээр хүмүүст хүргэж болох бүхий л төрлийн оюуны бүтээлийг хүмүүст худалдан худалдсан үнийн дүнгийн 60%-ийг өөртөө ашиг болгон авах боломж олгох үйлчилгээ юм.
Бүтээл гэдэг нэрийн доор олон зүйлийг ойлгож болно. Та жишээ нь оюутан байлаа гэхэд өөрийн хийсэн дипломын ажил, реферат, дадлагын тайлан гэх мэт зүйлсээ тохирсон үнээр нь үнэлэн байрлуулах боломжтой. Манай буюу компьютерийн мэргэжлийн хүмүүс ямар нэгэн программын гарын авлага эсвэл хүнд асуудал шийдсэн алгоритм энэ тэрээ ч худалдах боломжтой болох юм.
Та мөн заавал худалдахгүйгээр хүмүүст хүргэе, түгээе гэсэн зүйлээ үнэгүй байрлуулсан ч болно.
Монгол хүмүүс өөрийн оюуны бүтээлийг үнэлүүлж сурч байж улсаа хөгжүүлэх боломжтой гэсэн миний өөрийн хувийн болон хамт олны маань үзэл бодлын, чин эрмэлзлийн торгон ирийг хурцлан байж бид энэ салбарыг нээсэн билээ.
Ту удахгүй бид Банжиг Мэдлэг үйлчилгээг жинхэнэ мэдлэгийн эх уурхай болгох бас нэгэн үйлчилгээг танилцуулах болно. Мэдлэг улам ихээр түгэх болтугай.