Монгол Японы төвтэй ярилцсаны үндсэн дээр хичээлийн хуваарийг 3 долоо хоногоор сунган 1 удаагийн анхан шатны лекц, 2 удаагийн анхан шатны лаборатори орохоор боллоо.
Энэ нь маш шахуу гэдгийг та бүхэн ойлгож байгаа байх. Тиймээс аль болох бие даан их судлахыг хүсэж байна. Шаардлагатай программуудыг CD дээр хувилан тараахаар болсон ба бэлэн болонгуут энэ тухай ML (Mailing List)-ээр мэдэгдэх болно. Та бүхэн бэлэн болонгуут нь CD-гээ Монгол Японы төв дээрээс аваарай.
Энэ долоо хоногт анхан шатны лекц орох ба дараачийн 2 долоо хоногт дараалан лаборатори орох болно. Ирэх хичээл дээр анхан шатны лаборатори дээр хийх ажлын зааврыг тараах болно.
Мөн энэ вэбийг байнга шалгаж шинээр тавигдах дасгал болон, нэмэлт хичээлүүдийг байнга үзэж байна уу!