Нээлттэй эхийн чиглэлээр ажиллаад 4 жил болжээ. Анх нээлттэй эхийн програм хэрэглэж эхэлсэн үеээ оруулбал 6 жил болох болов уу. Энэ хугацаанд Монголд нээлттэй эх хөгжүүлэх чиглэлд өөрийнхөө хирээр л зүтгэж ирсэн. Анх дангаараа sourceforge.net дээр phpDesk хэмээх төсөл эхлүүлэн ажиллаж байсан боловч тэр маань амжилттай болоогүй өөр багт шилжүүлсэн. Харин С.Бадрал зэрэг залуусын эхлүүлсэн OpenMN багийн гишүүн болсноор хүсэл маань илүү бодитой хэрэгжиж эхэлсэн билээ.
OpenMN хөгжүүлэгчдийн бөг дээр үндэслэн энэ багаа дэмжиж ажиллах
OpenMN буюу Нээлттэй МН төрийн бус байгууллагыг хэдэн жилийн өмнө байгуулсан. Харин ажил хийгээгүй өдийг хүрсэн байлаа. Сүүлийн хэд хоногт идэвхтэй ярьсны дүнд ямар ч байсан Дөлмандахыг Гүйцэтгэх захирлаар ажиллуулахаар болсон.
Өчигдөр
MUUG-аас зохиодог Unix Beer Party-д оролцлоо. Энэ удаа хамгийн гол нь
ICTA-аас хүмүүс ирсэн байлаа. Гол нь яг юунд хүрэх гээд байгаа, юу хийх гэж байгааг тодорхой болгоод ирвэл бодлогоороо дэмжих боломж байгааг илэрхийлсэн нь маш чухал байлаа. Миний хувьд Монголд нээлттэй эхийг хөгжүүлэх гол арга зам нь төрийн нэгдсэн бодлоготойгоор ажиллах явдал гэдгийг сүүлийг хэдэн жилд маш сайн ойлгосон.
Нээлттэй эхийн талаар хүмүүс илүү мэддэг болоход гол нөлөөлсөн зүйл нь OpenMN багийн хийсэн орчуулгууд байлаа. Энэ ч утгаараа бид орчуулгийн ажлыг цаашид хийх нь чухал. Тэгэхдээ нэг зүйлийг энд тэнд зэрэг орчуулж хүчээ тарамдуулах байдлаар биш, харин ч нэгдэж орчуулах нь чухал юм. Орчуулгыг хэрхэн зөв зүйтэй хуваарьлаж хийх талаар ирэх Пүрэв гаригт уулзаж ярилцахаар боллоо. Эхний ээлжинд яг ямар төслүүдийг хэн зохицуулалт хийж, хэрхэн хуваарьлаж орчуулах талаар шийдэлд хүрэх ёстой. Үүний дараа чанарыг сайжруулах үүднээс орчуулга хийх хүмүүстээ зориулж семинар зохиох нь зөв болов уу.
Орчуулгын ажлын хувьд амжилттай болвол дараа нь гайгүй нэг тархацыг нь Монгол болгоод түүнийгээ энгийн хэрэглэгчдэд танилцуулах байдлаар нийтэд Нээлттэй эхийг түгээх ажил хийх нь чухал гэж бодож байна.
Үүний дараа аюулгүй байдал, хөгжүүлэлтийн асуудлуудыг мөн цэгцтэйгээр ярин нэгдмэл бодлогын шинжтэй баримт бичиг гаргаж үүнд ICTA-ийн дэмжлэгийг авах нь зөв юм болов уу.
Миний хувьд хэдийгээр зав зай тун муу байгаа ч цаашид OpenMN-ээр дамжуулан Нээлттэй эхийг Монголд хөгжүүлэх ажилд чадах чинээгээрээ оролцоно.
Мөн цөөшид Өөрийн Блог дээр Нээлттэй эхийн талаарх бодлоо бичиж байх болно.
Bayarsaikhan Says,
Monday, October 2. 2006 at 13:59 (Link) (Reply)
Энэ тал дээр та нарын явуулж буй сургалтийг саашаагууштай