Бие даалт 1-ийг хоёр хэсэг хуваан гүйцэтгэснийг та бүхэн мэдэж байгаа.
Эхний хэсэгт хамгийн гол нь классын удамшил, полимормизмын зарчим, интерфэйс ашиглах мөн түүнчлэн Exception класс ашиглах тухай үзсэн. Бүрэн кодыг
эндээс авна уу! Энэ хэсэгт командын мөрөөс аргумент дамжуулж шалгаж байгаа үүнийг Eclipse дээр
Run -> Arguments -> Program Arguments хэсэгт бичиж өгнө
Хоёр дахь хэсэгт Java хэлний оролт гаралтын тухай болон Collection классууд тэдгээрийг хэрхэн ашиглах боломжтойг үзсэн болно. Энэ хэсгийн оролт гаралтын хэсгийг бид 3 янзын түвшинд хийсэн бөгөөд системийн үндсэн оролт буюу гараас, файлаас, сүлжээнээс мэдээлэл авч гаргахдаа консол, файл, сүлжээ рүү гаргасан болно. Бүрэн кодыг
эндээс авна уу! Энэ ажлаар та бүхэн хамгийн гол нь Java хэлний оролт гаралтыг урсгалуудын зарчмыг сайн ойлгож авсан гэдэгт итгэж байна. Эдгээрийг энд хялбараар тайлбарлахыг оролдлоо.
Гараас уншиж консол руу хэвлэх:
BufferedReader stdIn = new BufferedReader( new InputStreamReader(System.in) );
PrintWriter stdOut = new PrintWriter( new OutputStreamWriter( System.out ) );
Файлаас унших файл руу хэвлэх:
BufferedReader fileIn = new BufferedReader( new FileReader("c:/student.db") );
PrintWriter pw = new PrintWriter( new FileWriter ( new File( "c:/student.db" ) ) );
Соккетоос уншиж соккет руу хэвлэх:
cs = new Socket(rhost, 8888);
BufferedReader sockIn = new BufferedReader( new InputStreamReader( cs.getInputStream() ) );
PrintWriter sockOut = new PrintWriter( new OutputStreamWriter( cs.getOutputStream() ) );
Одоо бидэнд бичих болон унших асуудал үлдэж байгаа. Үүнийг хийхдээ дээрх 3 тохиолдлыг хувьд бүгд ижилхэн байна. Жишээ нь:
Бичих:
stdOut.println("Консол руу хэвлэж байна");
fileOut.println("Файл руу бичиж байна");
sockOut.println("Соккет руу илгээж байна");
Унших:
tmpStr = stdIn.readLine();
tmpStr = fileIn.readLine();
tmpStr = sockIn.readLine();
Хэрвээ ямар байдлаар унших, бичих гэж байгаа тэгээд ингэхийн тулд ямар урсгал ашиглах ёстойг мэдсэн үед дээрх үйлдлүүд нь маш хялбөр байгааг та бүхэн анзаарсан байх.
Sharavsambuu Says,
Thursday, December 21. 2006 at 18:45 (Link) (Reply)
Java deer yaaj massiveiig text fileaas unshuulj avah ve? Mon hevleh ve ?