Ажаад байхад манай мэдээллийн технологийн хүмүүс мэргэжлийн номоо англи хэл дээр үзээд ойлгоод байгаа юм шиг боловч яг үнэндээ эх хэл дээрээ үзэж байгаа шигээ бүрэн дүүрэн ойлгож авдаггүй бололтой. Олон зүйл дээр ажиглагдсан. Ялангуяа эхлэн суралцагчид анхнаасаа дутуу ойлгоод явчихаараа тэгээд ер нь л хэцүүхэн нөхцөлд сурдаг. Энэ байдлыг засахад жаахан ч гэсэн хувь нэмрээ оруулчих санаатай нэг ном бичих санаа байна. Номоо ерөнхийдөө LAMP (Linux Apache MySQL PHP/Perl) орчны зүйлсийг агуулахаар бодож байгаа.
Дараах байдлаар ерөнхий зүйлсийг оруулах бодолтой.
Linux: Ерөнхий ойлголт, файлын системийн тухай, чухал коммандууд, хэрэгцээтэй программуудыг хэрхэн тохируулах тухай, Линукс орчинд программ бичих тухай
Apache: Apache сервер суулгах тухай, тохиргоог хэрхэн хийх, аюулгүй байдлыг хэрхэн дээшлүүлэх талаар. Хувилбар нь 2 байна.
MySQL: Өгөгдлийн сангийн тухай ерөнхий ойлголт, MySQL суулгах тохируулах, MySQL ашиглах болон сайжруулалт хийх, аюулгүй байдал. Хувилбар нь 4.1, 5.0 байна.
PHP: Анхан шатны ойлголтоос эхлэн мэргэжлийн түвшинд програм бичихэд хэрэг болох заавар зөвлөгөөнүүд. Хамгийн гол нь зүгээр нэг хэлний лавлах байдлаар биш яг амьдралтай хэрэглээтэй нь бичихийг зорьж байна. Хувилбар нь 5 байна.
Хугацааны хувьд зав зайгаараа явуулаад ирэх хичээлийн жилээс өмнө амжаад гаргачих санаа байна. Номын хувьд аль болох уншихад эвтэйхэн тэгээд дороо салбайгаад уначихааргүй, бүх дасгал хэрэгтэй программ агуулсан CD бүхий байлгах бодолтой.
Та бүхэн номонд юу түлхүү оруулбал зүгээр байх талаар санаа оноогоо бичиж үлдээвэл их хэрэгтэй байх болно.
Сүхдорж Says,
Saturday, July 8. 2006 at 19:04 (Reply)
khakmn Says,
Wednesday, July 19. 2006 at 10:36 (Reply)
Хүжий Replied,
Wednesday, July 19. 2006 at 14:10 (Link) (Reply)
Чамд ч гэсэн амжилт хүсье!
moogii Says,
Monday, July 24. 2006 at 07:36 (Reply)
Za tegeed amjilt husey. Erthen gargaarai
Khosoo Says,
Tuesday, July 25. 2006 at 15:28 (Reply)
tseegii Says,
Wednesday, August 23. 2006 at 00:25 (Reply)
amgaa Says,
Monday, August 28. 2006 at 17:33 (Reply)
Sain nom bolgono gedegt itgej bna. Eronhiid ni bish. bolj ogvol delgerengui baival sain bna.
zoloo Says,
Wednesday, September 20. 2006 at 17:40 (Reply)
Suree Says,
Tuesday, October 31. 2006 at 11:33 (Reply)
Энэ буланд ч сонирхолтой зүйлс ч олон байна шүү. Надад их таалагдлаа.
Би өөрөө бие дааж web хийж сурч байгаа юм аа. Ёстой л энэ тэндхийн номноос учрыг нь сайн ойлголгүй л оролдож байна.
Эхлэн сурагчдад зориулсан монгол хэл дээрх дэлгэрэнгүй ном, хичээл байвал хэлж өгөөч. Англи хэл дээр сайн ойлгохгүй юм аа.
Orgil Says,
Thursday, February 8. 2007 at 17:37 (Reply)
altaa Says,
Wednesday, May 23. 2007 at 19:18 (Link) (Reply)