Би PHP хэрэглэж эхлээд 6 жил болж байна. Энэ хугацаанд ихэнх зүйлсийг өөрөө бие даан үздэг байлаа. Анх FrontPage хэрэглэдэг байв, дараа нь Dreamweaver. Эдгээр нь HTML засварлагчид тул дунд нь PHP код бичихэд ядаргаатай санагдаж эхэлсэн.
Тэгээд ч сүүлдээ гараараа шууд бичихийг илүүд үздэг болоод сүүлийн 3 жил
EmEditor хэмээх маш чадварлаг засварлагчийг хэрэглэлээ. Үүнд бол үнэхээр өөлөх юм байхгүй. Хамгийн гол давуу талууд нь ажиллахдаа маш хурдан, Юникод бүрэн дэмжинэ, кодыг програмччлалын хэл, төрлөөс нь хамааруулж өнгөөр ялгах чадвар нь маш сайн, олон файлаас зэрэг хайх, түүнчлэн хайлтын үр дүнг тодруулж харуулах нь гайхалтай. Тэгээд мэдээж мөрийн дугаар, шугам, тохируулгыг хадгалах боломж гээд маш олон боломжуудтай. Тэгэхдээ нэг гэм нь үндсэн зориулалт нь ерөнхий зориулалтын засварлагч тул анхлан суралцагч, эсвэл бэлэн код гүйцээгч боломжтой хэрэгслүүд ашиглаад заншсан, эсвэл HTML код шууд бичихдээ маруухан хүмүүст бол тийм ч сайхан эд биш санагдах байх.
Хэдийгээр би одоо томоохон төслүүд дээр PHP код бичихэд төдийлөн хэрэглээд байдаггүй ч ажил дээрээ бүх хүмүүсээ зөвхөн энэ засварлагчийг ашиглуулдаг. Түргэн хугацаанд засах PHP файлуудтай ажиллахдаа ч хэрэглэдэг.
Харин одоо би ZendStudio хэрэглэдэг. Яагаад ингэх болсноо та бүхэнд хүргэхийг хичээлээ.
Continue reading "Zend Studio - 247 :)"