DH Technologies
anarCMS Үйлчилгээ Компани DHD .NET  
 

Интернэтийн хичээл

 Хичээлийн тухай   Хичээлийн гарчиг 

Хичээлийн тухай

Ди Эйч Технологи ХХК, TV-9 телевизтэй хамтран явуулж буй интернэтийн цуврал хичээлийн вэбэнд тавтай морилно уу!

Энэхүү хичээл нь 1, 3, 5 дахь өдрүүдэд орой 5 цаг 30 минутаас TV-9 телевизээр гарч байгаа билээ. 1, 3 дэх өдрүүдийн хичээлүүдийг харгалзан 2, 4 дэх өдрүүдэд давтан гаргадаг нь урьд өдөр нь үзэж амжаагүй хүмүүст маргааш нь үзэх боломжийг олгодог.

Бидний явуулж буй интернэтийн хичээлийн гол зорилго нь интернэтийн талаар төдийлөн сайн мэдлэггүй хүмүүст зориулан маш дэлгэрэнгүй хичээлийг цувралаар явуулах явдал юм. Өөрөөр хэлбэл манай хичээл маш дэлгэрэнгүй гэж ойлгож болно.

Хичээлийн вэб сайтыг ашиглан манай хичээлийг үзэж буй хүмүүс мэдлэгээ бататгах үүднээс хичээлийн бичгэн хувилбарыг үзэж судлах, мөн бичлэгийг дахин үзэх боломжтойгоос гадна тухайн хичээлтэй холбоотой бүхий л лавлах мэдээлэл англи үгийн орчуулгуудыг хавсралт болгон оруулсан нь таньд илүү ихийг сурахад дөхөм болно гэдэгт найдаж байна. Мөн бид хичээл бүрд мэдлэгээ шалгах сорилуудыг оруулахаар бэлтгэж байна.

Та бүхэн манай хичээлийг үзэж судласнаар интернэтийн зах хязгааргүй ертөнцөөр бие даан аялаж, ихийг сурч мэдэж авах, цаашлаад интернэтийг өдөр тутмынхаа хэрэглээнд ашиглах хэмжээний мэдлэгтэй болвол бидний зорилго биелэх нь тэр.

Интернэтийн цуврал хичээлийг хамтран цэнхэр дэлгэцээр цацаж буй TV-9 телевизийн хамт олон, тэр дундаа манай хичээлийг гардан бүтээлцдэг "Завсарлага" хөтөлбөрийн хамт олондоо интернэт сурахыг хүсэж буй олон хүмүүсийн өмнөөс болон Ди Эйч Технологи ХХК-ийн хамт олны зүгээс талархал илэрхийлье.

 Хичээлийн тухай   Хичээлийн гарчиг 

 
 
Print