Вэб үйлчилгээ
Бид вэбийн төрөлжсөн үйлчилгээнүүдийг нэг дороос цогцоор нь хэрэглэгчиддээ хүргэхийг гол зорилгоо
болгодог. Ингэснээр вэб сайтыг төлөвлөн бүтээхээс эхлэн интернэтэд байрлуулах,
сурталчлах найдвартай ажиллагааг нь байнга хянан ажиллах бүхий л ажлыг та манайд даатгахад
боломжтой болно гэсэн үг.
Вэб сайт бүтээх
Ди Эйч Технологи ХХК нь вэб сайтыг захиалгаар гүйцэтгэхдээ өөрийн бүтээгдэхүүн болох anarCMS–ийг
суурь болгон ашигладаг бөгөөд энэ нь тухайн вэб сайтыг өндөр түвшинд боловсруулж найдвартай
ажиллах боломжийг бүрдүүлдэг. anarCMS ашигласнаар бид ердийн вэб сайтыг ажлын 5-21 хоногт багтаан
хийнэ. Ди Эйч Технологи ХХК нь вэб сайтыг бүтээхдээ хамгийн гол нь тухайн вэбийг амьд байлгах бүхий
л талын зөвлөгөөг хэрэглэгчиддээ өгч улмаар чанарыг хамгийн гол үзүүлэлт болгон.
Түүнээс гадна Ди Эйч Технологи ХХК нь интернэт худалдаа, үйлчилгээний чиглэлээр Монголдоо тэргүүлэх
компаны хувьд онлайн худалдаа болон төрөлжсөн үйлчилгээнүүдийн вэб сайт бүтээх чиглэлээр таньд
зөвлөгөө өгч таны бизнесын хэрэгцээ шаардлагыг бүрэн хангасан электрон худалдааны вэб сайт,
программ хангамжийг таньд бүтээж өгнө.
2005 оны 5 сард зохион байгуулагдсан 100 вэбийн баяр үзэсгэлэнгээс манай компанийн бүтээл болох
www.banjig.net вэб нь Хамгийн олон хэрэглэгчидтэй, www.ntc.mn вэб нь Хамгийн шилдэг арилжааны вэб
сайтаар шалгарсаныг дашрамд дуулгахад таатай байна.
Вэб байрлуулах болон домайн нэр олгох
Ди Эйч Технологи ХХК нь домайн нэр олгох, вэб байрлуулах чиглэлээр дагнан үйлчилгээ үзүүлдэггүй
боловч хэрэглэгчиддээ цогц үйлчилгээг хүргэх зорилгоор домайн нэрийг зах зээлийн үнээр олгодог ба
түүнчлэн АНУ-д байрлах өөрийн сервер дээрээ
хэрэглэгчдийнхээ вэб сайтыг нууцлалын өндөр түвшинд хямд үнээр байрлуулдаг.
Вэбийг сурталчлах
Ди Эйч Технологи ХХК интернэт маркетинг, интернэтийн бизнесийн чиглэлд асар их судалгаа хийдэг
бөгөөд бид энэ чиглэлээр таньд мэргэжлийн зөвлөгөө өгнө.
Мөн таны вэб сайтыг бид өөрийн салбар болох Banjig. Сүлжээгээр дамжуулан сурталчилж өгнө.
Үйлчилгээний үнэ
Үнийн хувьд бид маш уян хатан бодлогыг баримталдаг бөгөөд дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл та
462778 утсаар ярих манай вэб сайтын холбоо барих хэсгээр орж хүсэлтээ бидэнд илгээнэ үү.
|